М.Намунбайгал
Ойрын өдрүүдэд цаг агаарын хэм огцом өсөж, хэт халалт үүсч буй тул ус цаг агаар, орчны мэдээллийн газраас наршилт болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Тодруулбал өчигдөр буюу долоодугаар сарын нэгний өдөр цаг агаар ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-5 хэмээр дулаарч, Говь-Алтай аймгийн Шарга суманд +39,6 хэм хүрчээ. Түүнчлэн ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж халах учир аялал зугаалгаар явж буй иргэд, малчид, тээвэрчдэд хэт халалтын үед дараах дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.
- Ус хангалттай ууж, шингэнээ нөхөх
- Нарнаас хамгаалах малгай, шүхэр авч явах
- Халалт хамгийн өндөр буюу 11:00-16:00 цагийн хооронд гадуур явахаас татгалзах
- Сул цайвар өнгийн, хөнгөн хувцас өмсөх
- Хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд анхаарал тавих
- Машиндаа бага насны хүүхэд болон, амьтан үлдээхгүй байх
Мөн эдгээр өдрүүдэд толгой өвдөх, толгой эргэх, хэт их хөлрөх, дотор муухайрах, бөөлжих, зүрх дэлсэх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн газарт хандаарай.
Эх сурвалж:www.zms.mn