М.Намунбайгал

Замын-Үүдээс Эрээний авто замын боомтоор Монгол Улсын хоёр зорчигч зэрлэг амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг БНХАУ-ын гаалийн ажилтнууд илрүүлжээ.Уг хэрэг зургаадугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагийн орчимд Эрээн хотын авто замын боомтын гаалийн шалгах бүсэд гарсан бөгөөд гаалийн хяналтаар хоёр зорчигчийн тээвэрлэж явсан ачаанаас 12,4 кг жинтэй 12 ширхэг баавгайн тавхай илэрсэн байна. Баавгай нь “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц” (CITES)-ийн нэн ховордсон амьтны ангилалд багтдаг тул баавгайн эрхтэн, түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг хуулиар хориглодог. Одоогоор Эрээн хотын гаалийн байгууллагаас тус зорчигчдод холбогдуулан хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдсан хэрэг үүсгээд буй бөгөөд эд мөрийн баримтыг хураан авч, хэргийг дараагийн шатны хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалж:www.zms.mn