Г. Жаргалмаа

Н.Туяацэцэг болон түүний ээж О.Нарантуяа ард иргэдээс хандив хүсэж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр  О.Нарантуяа “Охин маань  2025 оны дөрөвдүгээр сарын  17-нд ус нь гарч яаралтай төрөх эмнэлэгт хүргэгдсэн. Гэвч ус нь гарснаас хойш 23:40 минутын турш өвдсөн ч  эмч нар дорвитой арга хэмжээ аваагүй. Энэ талаар  эмч нараас асуусан ч тодорхой мэдээлэл өгөөгүй, цаг алдсанаас  болж  зээ охин минь нас барсан. Бид энэ асуудлаар  ЭХЭМҮТ-д хандахад 100 хувь  эмчийн буруутай үйлдлээс болсон гэдгийг хэлсэн. Тиймээс бид маш их гомдолтой байна” гэлээ.

Тус хэргийн шүүх хурал  өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа  цуцлагдаж тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 5-нд  эхний шүүх хурал болох байсан ч нөгөө талын өмгөөлөгч нь солигдсоноор дөрөвдүгээр сарын 21 болж хойшлогджээ. Гэвч энэ хугацаа нь дахин өөрчлөгдөж  шүүх хурал болох өдөр тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Энэ хэргээс болж охины ээж Туяацэцэг сэтгэл санаагаар унаснаас болж  хорт хавдар нь дахин сэдэрч биеийн байдал нь  хүнд байгаа гэсэн. Энэ талаар О.Нарантуяа “Миний охин бамбайн хурц хорт хавдар тусаж  2004 оноос хойш хөдөлмөрийн чадамжаа 70 хувь алдаж хэвтэрт орсон. Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарын хамтарсан үзлэгээр бамбайн хорт хавдар нь эцсийн шат буюу дөрөвдүгээр шатанд орсон хэдий ч эмчлэгдсэн. Гэвч охиныхоо  хэргээс болж  дахин өвчин нь сэдэрсэн.  Охины  маань  эмчилгээний зардалд  150 сая орчим төгрөг  хэрэгтэй байгаа. Тиймээс  бид  Монголынхоо  ард иргэдээс хандив хүсэж тоглолт зохион байгуулахаар болсон” гэлээ.

Хандивын данс: 740005005675560242 Хүлээн авагч: О. Нарантуяа

Эх сурвалж:www.z