Г.Золбоо
ДАШТ-ий хасагдах шатны чухал тоглолтод Английн шигшээ баг Конго улсын багийг 2:1 харьцаатайгаар буулган авч, шөвгийн 16-д шалгарлаа. Тоглолтын долоо дахь минутад Конго улсын шигшээ баг гоол оруулж, Англичуудыг хүнд байдалд оруулсан юм. Гэвч Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн тоглолтын хоёрдугаар үед хоёр гоол оруулж багтаа ялалт авчирлаа. Тэрээр энэхүү тоглолтод хоёр гоол оруулснаар нийт гоолынхоо тоог 13 болгож, Бразилын домогт хөлбөмбөгчин Пелегийн амжилтыг эвдсэн юм. Ийнхүү Английн шигшээ баг ирэх даваа гарагт Мексикийн шигшээ багийн эсрэг тоглохоор боллоо.
Эх сурвалж:www.zms.mn