Г.ЖАРГАЛМАА
Монгол Улсын эдийн засгийг уул уурхайгаас хэт хараат байдлаас гаргаж, экспортын шинэ тулгуур салбаруудыг хөгжүүлэх асуудал бодлогын түвшинд улам бүр чухал болсон энэ цаг үед хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын түвшинд танилцуулах томоохон арга хэмжээ Улаанбаатар хотод эхэллээ.
Байгалийн баялаг, түүхий эдийн асар их нөөцтэй ч экспортын орлогын багахан хувийг бүрдүүлсээр ирсэн энэ салбарт хөрөнгө оруулалт, технологи, зах зээлийн шинэ гарц шаардлагатай байгааг мэргэжилтнүүд олон жилийн турш онцолж ирсэн. Харин өчигдөр эхэлсэн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум-2026” нь эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц, боломжуудыг хэлэлцсэн юм.
Тус форумыг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Экспорт, олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчдийн төлөөлөл зэрэг 300 гаруй хүн оролцож байна. Мөн арга хэмжээг цахимаар шууд дамжуулснаар орон нутгийн үйлдвэрлэгчид, хоршоодын төлөөлөл, гадаадын оролцогчид хэлэлцүүлэгт нэгдэх боломж бүрдсэнээрээ онцлог байв.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.6.30 № 123 (7865) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn