ЦМягмарбаяр  
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөхөөр болсон. Энэ ажлыг 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлж буй юм. 
Дараах байршилд байгаа булш, бунхныгwww.sambalkhundev.mn цахим мэдээллийн сангаас үзэх боломжтой.
Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзана. ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлана.
Улмаар чандрыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн нийтийн суваргад зална гэдгийг мэдэгдэв.