Л.Пүрэвжаргал
Энэ сарын 27, 28-нд “Хүрээ цам-Даншиг наадам 2026” болно. Даншиг наадмын хаалтын үйл ажиллагаанд Соёл-Эрдэнэ хамтлаг оролцох юм. Энэ онд тус хамтлагийн 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ сарын 27, 28-нд Соёл-Эрдэнэ хамтлаг НЗДТГ-тай зөвшилцөн тоглолтоо хийх гэж байна. Түүнчлэн Даншиг наадмын хаалтын үйл ажиллагаанд үе үеийн олны танил уран бүтээлчидоролцох юм. Рок, попийн бүх үеийн төлөөлөлСоёл-Эрдэнэ хамтлагийг дамжиж өнөөдрийг хүртэл хөгжин, цэцэглэж иржээ.
Энэ талаар Соёл-Эрдэнэ хамтлагийн ууган гишүүдийн нэг, хамтлагийг үндэслэгч, хөгжмийн зохиолч УГЗ Б.Наранбаатар “Тэртээх 55 жилийн өмнө Монгол улсад анх Эстрад, рок попын суурь тавигдаж эхэлсэн. Тэр үед Соёл-Эрдэнэ чуулга гэж Засгийн газрын тогтоолоор гарсан. Соёл-Эрдэнэ хамтлаг маань өргөжин тэлж, Монголын рок попын хөгжмийн боловсролын дээд суурь юм. Учир нь рок попын УГЗ, Ардын жүжигчид Соёл-Эрдэнэ хамтлагаас төрсөн бөгөөд 55 жилийн хугацаанд өөрийн дуу хөгжмийг дэлхийн өнцөг булан бүрдтүгээн дэлгэрүүлж байгаа юм” гэв.
Тус хамтлагт анхны гэсэн олон тодотголууд байдаг.Дэлхийн залуучуудын X их наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь уран бүтээлчдийн гадагш гарах замыг нээсэн ууган хамтлаг юм. Мөн Азийн дуу хоолой олон улсын хамтлаг дуучдын тэмцээнд оролцож, шагналууд авч байжээ.Түүнчлэн Токио хотод болсон рок поп хөгжмийн 15 хамтлагаас шилдэг зургаад шалгарч олон улсын уралдаан тэмцээн соёлын арга хэмжээнд оролцсоор ирсэн байна. “Японоос ирээд 30 минут л гэртээ амраад дараачийн тоглолт руугаа явж байсан үед үзэгчид бүү хэл, бид бие биеийнхээ дууг сонсоход тэр үе рүү буцаж очиж байгаа мэт санагддаг хэмээн Соёл-Эрдэнэ хамтлагийн гишүүд ярьсан юм.
Соёл-Эрдэнэ хамтлагийн ууган гишүүдийн нэгдуучин Б.Хонгор “Монголын орчин үеийн рок попын дуучин, хөгжимчид болон тайзны дуугаралт, гэрэл техникийн албаны залуучууд чин сэтгэлээсээ оролцож байгаа. Эцэст нь хэлэхэд биднийг үргэлж дэмжиж ирсэн нийслэлийн бүх цаг үеийн удирдлагууд, захиргаа хамт олон, хувийн хэвшил байгууллагуудад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.