Freedom 250: Америк 250 жилийн ойгоо ингэж угтаж байна

АНУ-ын нийслэл Вашингтон хот аль хэдийн баярын уур амьсгалд умбажээ. Гудамжаар алхах хүмүүсийн олонх нь төрийн далбааны улаан, цагаан, цэнхэр өнгийг шингээсэн хувцас өмсөж, төрийн байгууллагууд баярын чимэглэлээ зүүсэн нь Америкчууд Тусгаар тогтнолын тунхаглал батлагдсаны 250 жилийн ойгоо хэрхэн угтаж буйг илтгэнэ. Энэхүү түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Freedom 250” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Вашингтон хотноо болж, Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэллээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
А.Түвшинбаяр: Бүжиг бол сэтгэл мэдрэмж уран сэтгэмжийн нэгдэл

Өвөрмөц дүр төрх, тайзны мэдрэмж, авьяасаараа өөрийн ертөнцийг бүтээж яваа Үндэсний урлагийн их театрын бүжигчин, жүжигчин А.Түвшинбаярыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр монгол түмний ондоошил, бахархал болсон ардын урлагаа түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ дэлгэцийн урлаг, загварын ертөнцөд өөрийн өнгө төрхийг тодорхойлж яваа уран бүтээлч юм. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд Ж.Сэнгэдорж найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” киноны Мягмарын дүрээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн. Японы Осака хотод зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival”-ийн үеэр Азийн шилдэг жүжигчнээр шалгарсан юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.