Т.БАТЦЭЦЭГ
Монгол Улсын мал сүргийг ээмэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэн ажиллаж буй “Тэргүүн Сүрэг Трейд” компанийн захирал, ашиглалтын инженер М.Энх-Одтой салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл болон гарц шийдлийн талаар ярилцлаа.
-Та яагаад малын ээмэг үйлдвэрлэх салбарыг сонгосон бэ. Анх энэ бизнесийг эхлүүлэх сэдэл хаанаас төрсөн бэ, цаашдын зорилго, зорилтынхоо талаар ярина уу?
-Австрали улсад ажлаар явж байхдаа тус улсын мал аж ахуйн салбартай танилцсан юм. Тэнд малын ээмэгжүүлэлтэд маш их ач холбогдол өгч байгааг, мөн тэр салбар нь өөрөө системтэйгээр амжилттай явдгийг бодитоор харсан. Тэгээд Монголдоо ирээд мал аж ахуйн салбартаа хэрэгтэй энэ ажлыг эхлүүлэхээр шийдэж, мал ээмэгжүүлэх чиглэлээр Тэргүүн Сүрэг трейд компаниа байгуулсан түүхтэй.
Манай компанийн алсын хараа, үндсэн зорилго бол монгол орны бүх аймаг, сумын малыг бүрэн ээмэгжүүлж, мал аж ахуй эрхлэгч, малчид малаасаа гарах ашиг шимийг 100 хувь бүрэн гаргаж авах нөхцөл бололцоогоор хангах үүрэг зорилготойгоор ажиллаж байна.Манай мал ээмэгжүүлэлтийн бизнес цаг уураас хамааралтай, улирлын чанартай байдаг. Малчид хавар, намар ялаа бага үед малаа ээмэглэдэг. Учир нь ээмэг хатгах үед малын чих шархалж үлддэг учраас шарх нь элдэв ялаанаас болж үрэвсэхгүй байх цаг агаартай үед буюу сэрүүн үед тааруулж ээмэглэдэг. Хавар, намрын борлуулалтаасаа шалтгаалаад өвөл, зуны улиралд хэрхэн ажиллах, ажилчдаа яаж авч үлдэх гэх мэт олон асуудлууд тулгардаг. Мөн Монголын татварын байдал маш хүнд, татварын хувь хэмжээ нэлээн өндөр байна. Компани өөрөө ашиг олохгүй байхад нь татвараас болоод өрөнд орчихсон явж байдаг талтай. Тэгэхээр ер нь бизнест хүнд нөхцөлүүд зөндөө гарна.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.6.26 № 121 (7763) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn