Б.Золбоо
Гар бөмбөгийн алдартай тэмцээнүүдийн нэг бол “Volleybal Nations League” (VNL). Анх 2018 онд зохиогдож эхэлсэн уг тэмцээнд дэлхийн чансаагаар шалгарсан 18 баг өрсөлддөг. Тоглолтын системийн хувьд хэсгийн болон шигшээ хэмээх хоёр шаттай бөгөөд багууд гурван долоо хоногийн турш дэлхийн өөр өөр хотуудад хуваарилагдан нийт 12 тоглолт хийдэг аж. Мөн VNL-ийн нэг давуу тал нь тамирчид талбайд тоглох боломж харьцангуй эрх тэгш, хүртээмжтэй байдаг бөгөөд залуу авьяастнууд ч туршлага хуримтлуулан, өсөн дэвждэгээрээ онцлог юм. Тэгвэл энэ жилийн бүрэлдэхүүнд багтсан хамгийн залуу, өсөх ирээдүйтэй эмэгтэй тамирчдыг “Volleybal Nations League” (VNL) танилцууллаа.
Болгар улсын тамирчин Дарина Нанева нь VNL-ийн эмэгтэй тоглогчдоос гуравдугаарт бичигдэж буй залуу тамирчин юм. Өдгөө 16 настай тэрээр Болгарын шигшээ багийн тоглолт бүрд талбайд гарч, өөрийн авьяас чадвараа сорьж байна.
Жагсаалтын хоёрдугаарт, Турк улсын тамирчин Эзел Балик орж байна. Тэрээр мөн л 16 настай, авьяаслаг тоглогч юм. Балик тэмцээний эхний долоо хоногт Туркийн багийн бүрэлдэхүүнд багтаж, нийт хоёр удаа талбайд гарсан юм.
Харин VNL тэмцээний хамгийн залуу тоглогч бол Бүгд Найрамдах Доминикан улсын тамирчин Райны Мераб Мондеси Ариас юм. Өдгөө 15 настай тэрбээр хараахан тоглолтуудад оролцоогүй байгаа юм. Гэсэн хэдий ч үзэгчид түүний авьяас чадварыг харахааар үзэгчид өндөр хүлээлт тавин хүлээж байна.
Эх сурвалж:www.zms.mn