Б.Золбоо
Саяхан л Португалын шигшээ баг Бүгд Найрамдах Конго Улстай хийсэн тоглолтод 1:1 харьцаатай тэнцсэний улмаас Роналдог сэлгээнд суулгах, үндсэн тоглогчийн тооноос хасах асуудал хөлбөмбөг үзэгчид, судлаачдын хэлэлцэх маргаантай сэдвүүдийн нэг болоод байлаа. Тэгвэл Роналдо тэдэнд хариу барьж, шилдэг тоглогч гэдгээ харууллаа. 2026 оны ДАШТ-д Португалийн шигшээ баг Узбекистаны шигшээ багийн эсрэг тоглож 5:0 харьцаатайгаар хожсон юм. Тэгвэл Криштиано Роналдо тоглолтын зургаа дахь минутад ДАШТ-ий түүхэнд шинэ хуудас нээж, зургаан дэлхийн аваргад гоол оруулсан цор ганц хөлбөмбөгчин боллоо. Үүгээр зогсохгүй Роналдо, Бруно Фернандезийн дамжуулалтаар ахин нэг гоол оруулж багаа ялалтад хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Роналдо энэхүү тоглолтод хоёр гоол оруулснаар ДАШТ-д нийт 10 гоолтой болж, Португалын алдарт хөлбөмбөгчин Эйсебиогийн амжилтыг эвдлээ. Тэрээр,
1. 2006 он Германы шигшээ багийн эсрэг тоглолт
2. 2010 он Өмнөд Африкийн шигшээ багийн эсрэг тоглолт
3. 2014 он Бразилийн шигшээ багийн эсрэг тоглолт
4. 2018 он Оросын шигшээ багийн эсрэг тоглолт
5. 2022 Катарын шигшээ багийн эсрэг тоглолт
6. Мөн саяхан Узбекистаны шигшээ багийн эсрэг тоглосон тоглолтод тус тус зургаан гоол дараалан оруулсан юм.
Роналдо энэ тухайд “Би маш их баяртай байна. Гэхдээ миний хувьд амжилтаас илүү багийн тоглолт, хамтын итгэл үнэмшил хамгаас чухал. Бид энэ тоглолтод сайн тоглолоо. Мэдээж түүхэн амжилт тогтоох сайхан ч шигшээ багаа ялалтад хүргэх нь миний гол зорилго” гэсэн юм.
Эх сурвалж:www.zms.mn