6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи Монгол улсад суралцаж буй БНХАУ-ын оюутнуудыг зохион байгуулан Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мод үржүүлгийн талбайд мод тарилаа. 

Хятад, Монгол хоёр орны цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн Монгол улсын Тэрбум мод үндэстний хөдөлгөөнд хувь нэмэр оруулах зорилгоор “Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр” уриан доор Монгол улсад сурч судалж буй 20 гаруй оюутан залуус Нийслэлийн Хан-уул дүүргийн Өлзийт хорооллын мод үржүүлгийн газарт 60 ширхэг гацуур тарилаа. 
Оюутнуудын төлөөлөл хэлэхдээ, Миний хувьд ихээхэн утга агуулгатай өдөр боллоо. Тарьсан мод бүхэн маань эрүүл өндөр ургаасай гэж хүсэж байна. Мөн тарьсан модыг маань цаашид асарч ургуулах мод үржүүлгийн газрын инженер, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье гэлээ.