Р.Оюун

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Гайхамшигт хүлэг морьд давхих газар" үзэсгэлэн нээгдлээ. Мөн Марко Пологийн аяллын мөрөөр үргэлжилж буй "Тэнгэрийг бүтээгч салхи" хэмээх Венецийн Биенналийн Түүхэн архив-Орчин цагийн урлагийн судалгааны олон улсын төвийн тусгай төсөл Монгол Улсад ирлээ. Марко Пологийн тэмдэглэлд Монгол орон олон дурдагддаг. Түүний гайхамшигт, домогт аялал нь өнөөг хүртэл орчин үеийн дурсамжинд амьд хадгалагдан, тэмдэглэн хүндэтгэгддэг алдарт Монголын энхтайван буюу Рах Mongolia хэмээх түүхэн эрин үетэй давхцаж байжээ. Энэ өргөн уудам, хязгааргүй мэт үргэлжлэх орны цэлмэг тэнгэрийн дор эрх чөлөөт тал нутаг, сүрлэг байгалийн тогтоц ээлжлэн оршдог. Эдгээр нь үзэсгэлэнгийн нэр болох "Гайхашигт хүлэг морьд давхих газар" гэсэн санааг төрүүлсэн байна. 

"Гайхамшигт хүлэг морьд давхих газар" үзэсгэлэнд уран бүтээлч Б.Баатарзориг, С.Долгор нарын уран бүтээлүүдийг толилуулж байна.

Музейн гаднах талбайд Истанбул хотын уран бүтээлч Сэвдэт Эрэкийн зохион бүтээсэн "Амфибио" бүтээлийг толилуулах ажээ. Тэрээр төслын анхны үеэс эхлэн энэ тусгай төслийн нэг хэсэг болон ажиллаж ирсэн байна. "Амфибио" нь Монголын зохиолчдын эвлэлээс бэлтгэсэн уран зохиолын уншлагын хөтөлбөрийн тайз болох аж. Дөрвөн өдрийн турш Монголын уран зохиолын дуу хоолой, аялгуу ээлжлэн хүрнэ. Мөн аман уламжлалт яруу найргаас эхлэн бичгийн уран зохиол, байгалийн дүрслэл бүхий уянгын яруу найраг, орчин үеийн туршилт, шинэ хэлбэрийн бүтээлүүдийг багтаасан өргөн хүрээний хөтөлбөр хэрэгжих юм байна. 

Эх сурвалж www.zms.mn