Т.БАТЦЭЦЭГ

 

Үндэсний залуучуудын байгаль орчны зөвлөл Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн “YOUNGO” байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний залуучуудын чуулган”-ыг өчигдөр зохион байгууллаа.

 Энэ жилийн чуулганыг Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх хоёр удаагийн чуулганыг НҮБ-ын нийгэмлэг болон “Climate Mongolia” ТББ хамтран зохион байгуулж байв. Тус чуулганд Улаанбаатар хот болон 18 аймгийн 60 гаруй залуу төлөөлөгч оролцож байгаа юм. Тэд Монгол Улсад тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн асуудлаар өөрсдийн санал,  шийдэл санаачилгуудыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн “Монгол Улсын үндэсний залуучуудын баримт бичиг”-ийг боловсруулах юм. Улмаар уг баримт бичиг нь ирэх наймдугаар сард Монгол Улсад болох COP 17 бага хурал, арваннэгдүгээр сард болох Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцын 31 дүгээр талуудын хуралд албан ёсоор нэгтгэгдэх юм.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.06.23 № 118 (7860) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn