Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэхийг санал нэгтэй дэмжиж, улмаар хуралдаанаараа нууц санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн байна. Томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Х.Ганхуяг нар нэр дэвшигчдээс сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын ирц, оролцоог нэмэгдүүлэх, Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудын удирдлага байдаг болохоор томилгоог хялбарчлах, сахилга, хариуцлагыг чангатгах зэргийг тодруулж, байр суурь илэрхийлсэн юм. Нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариулж, томилогдвол хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэв. Гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих эсэх нууц санал хураалт явуулж, олонх нь дэмжсэн тул Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо.

Эх сурвалж: zms.mn