Салсан эхнэрээ 12 цагийн турш зодож, хүчирхийлэл үйлдсэн гэх Өмнөговь аймгийн цэргийн штабын хошууч Ц.Пүрэвийг 30 хоног цагдан хорьсон шийдвэрийг тус аймгийн шүүхээс гаргасан байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-р зүйлийн 2.3-т зааснаар буюу “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр хохирогчийн эгчийн зүгээс цахим сүлжээнд мэдээлэл хийж хохирогчийг Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа. Хохирогчийн биеийн байдал хүнд байгаа нурууны яс 3 хугарсан, судас тасарсан, дотуур цус алдалттай хэмээн мэдээлээд байна.

Эх сурвалж: www.zms.mn