М.НАМУНБАЙГАЛ
Дулааны улирал ирж, аялал зугаалга эрс нэмэгдсэн үед иргэд үер усны аюулд өртөх нь ихэссэн. Тэгвэл ОБЕГ-аас дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Сэрэмжлүүлэг, мэдээ дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
- Гэр, хашаа, саравч, орон байрыг голын голдирол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
- Орон сууцны хорооллын гарааш, B1 давхар луу ус орохоос сэргийлж хамгаалалт татах;
- Үер, усны аюулаас хамгаалж далан, суваг, шуудуу, хашлага барих;
- Үер, усны аюулын талаар хүүхдэдээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй байх, орхихгүй байх;
- Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч, зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газар отоглож, хонохгүй байх;
- Хийлдэг завь, гудас, тоглоом ашиглахаас татгалзах;
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийх.
Мөн ОБЕГ-аас нийслэлийн усны ослын хар цэгүүдийн байршлыг анхаарахыг зөвлөж байна.