Б.Золбоо
2026 оны зургаадугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсгээр хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатар хот орчмоор салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +11, +13 градус, өдөртөө +23, +25 градус дулаан байна. Бага зэргийн хур тунадастай. 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ гэдгийг ЦУОШГ-аас мэдээллээ.
Эх сурвалж:www.zms.mn