Б.ЗОЛБОО
Гана улсын хөлбөмбөгийн багийн тоглогч Калеб Йиренки тоглолтын 95 дахь минутад гоол орууллаа. Ингэснээр тэр бээр Канадын Торонто хотод болсон тоглолтод Панам улсын багийг хожиж, ДАШТ-ийн түүхэнд анхны оноо авах боломжийг нь үгүй хийсэн юм.Тоглолтын үндсэн цаг дууссаны дараа зургаан минутын нэмэлт цаг өгөгдсөн бөгөөд сүүлийн мөчид Брендон Томас-Асанте зүүн жигүүрээр довтолж, өрсөлдөгчөө хууран бөмбөгийг төв рүү дамжуулжээ. Ийнхүү Калбер Йиренки боложмийг ашиглан гоол орууллаа.Панамын шигшээ багийн хувьд эл ялагдал нь тун харамсалтай байлаа. Гэсэн хэдий ч тэд Африкийн дөрвөн удаагийн аварга Ганатай эн тэнцүү тоглолт үзүүлсэн юм. Панам улс анх 2018 онд Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байсан бөгөөд энэ жил тэд дөрөв дэх удаагаа тоглож буй юм. Гана улсын шигшээ баг дараагийн тоглолтоо Бостон хотод Английн шигшээ багийн эсрэг мягмар гарагт хийнэ. Харин Панам улсын хувьд ДАШТ-ий анхны хожлын оноогоо авахын төлөө Лхагва гарагт Торонто хотод Хорватын шигшээ багийн эсрэг тоглохоор болжээ.
Эх сурвалж:www.zms.mn