П.АМГАЛАН

Бүгд Найрамдах Солонгос Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг зүрхний ангиографийн олон улсын "K-Imaging" 20 дугаар эрдэм шинжилгээний хуралд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн Зүрх, судас судлалын тасгийн хамт олон болон Монголын Зүрх Судсан Дотуурх Мэс Заслын Эмч Нарын Нийгэмлэгийн төлөөлөгчид амжилттай оролцлоо.

​Түүнчлэн энэ жилийн хурлын нэгэн онцлог үйл явдал нь "K-Imaging" хурлын түүхэнд анх удаа Монголын Зүрх Судсан Дотуурх Мэс Заслын Эмч Нарын Нийгэмлэгтэй хамтарсан бүтэн хуралдаан (KIMA AP Joint Session)-ыг тусгайлан зохион байгуулсан явдал байв. Тус хуралдааны үеэр манай эмч, мэргэжилтнүүд зүрх, судасны интервенционоль оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс хуваалцаж, дараах 4 аман илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ. Үүнд:

• ​Б. Батболд (УХТЭ-ийн Зүрх, судас судлалын тасгийн их эмч) — "IVUS-Guided PCI in Complex Lesion Case"

• ​Г. Өсөхбаяр (УХТЭ-ийн Зүрх, судас судлалын тасгийн их эмч) — "NIRS-Guided PCI in ACS Prone Case"

• ​Б. Ууганбаяр (УХТЭ -ийн Дүрс оношилгооны тасгийн их эмч) — "Diagnostic Performance of CCTA Stenosis Compared with QFR"

• ​Г. Есүй (Зүрх судас судлалын олгох эмч) — "Type II Kounis Syndrome Presenting With Recurrent Coronary Vasospasm After PCI"

​Илтгэл хэлэлцүүлсэн эмч нараас гадна манай төлөөлөгчид салбар хуралдаануудад модератор болон панелистийн үүргийг хүлээж, Монгол Улсын зүрх судасны салбарын хөгжлийг олон улсад амжилттай танилцууллаа.

Эх сурвалж:www.zms.mn