Р.Оюун

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зохион байгуулж буй “Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр эхэлж байна. Өдөрлөг 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Нээлттэй өдөрлөгөөр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх юм. Мөн иргэд олон нийтэд чиглэсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олголт, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, хасалт бүртгэл, ачаа болон зорчигч тээврийн мэдээлэл, мэргэшсэн жолоочийн шалгалт, зөвлөгөө, онлайн тасалбарын системийн танилцуулгыг нэг дороос авах боломжтой. Энэ үеэр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг газар дээр нь хүлээн авч, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллах юм байна.

Эх сурвалж www.zms.mn