Магадлан итгэмжлэгдсэн "Ач" Анагаах Ухааны Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан. Оюутан залуучуудыг тав тухтай суралцуулах хичээлийн 4 байр, тохилог спорт заал, фитнес төв, 200 оюутны дотуур байрнаас гадна оюутнуудыг дадлагажуулах 150 ортой улсын хэмжээнд үйлчлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн их сургуулийн эмнэлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай сургуулийн нийт багш нарын 78% нь эрдмийн зэрэг цолтой, сургуулийн багш нарын ихэнх нь анагаах ухааны их, дээд сургуульд олон жил багшилсан, дадлага туршлагатай, шилмэл багш нар байдгийг суралцагч түмэндээ дуулгая.

Иймд "Ач" АУИС-ийг сонгосноор анагаахын алдартнуудын их эрдмээс шимтэн суралцаж, анагаах өргөн мэдлэгийг биедээ шингээж, мэргэжлийнхээ жинхэнэ эзэн нь болж, анагаах ухааны хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж явах сайхан боломж нээлттэй байна.

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВР БОЛОН ДЭД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БОСГО ОНООНЫ ЖАГСААЛТ

Мэргэжил

/Суралцах хугацаа/

Үндсэн шалгалт

Босго оноо

Дагалдах шалгалт

Босго оноо

 

БАКАЛАВР

1

Хүний их эмч
/6 жил/

Хими

Математик

490

Биологи

 Физик

490

 

2

Нүүр амны их эмч
/5 жил/

Хими

Математик

490

Биологи

 Физик

490

 

3

Уламжлалт анагаах ухааны их эмч

/6 жил/

Хими

Математик

440

Физик

Биологи

490

 

4

Нийгмийн эрүүл мэнд судлаач /5 жил/

Биологи

Англи хэл

490

Хими

Нийгэм судлал

490

 

5

СУВИЛАГЧ /4 жил/

Хими

Биологи

430

Ур чадвар

450

 

ДЭД БАКАЛАВР

6

Уламжлалт анагаах ухааны сувилагч

/3 жил/

Хими

Биологи

410

Ур чадвар

410

 

7

СУВИЛАГЧ /3 жил/

Хими

Биологи

410

Ур чадвар

450

 

Улс орондоо хэрэгтэй, чадварлаг эмч болж ирээдүйгээ бүтээхийг хүсвэл “Ач” Анагаах Ухааны Их Сургуульд элсэн суралцаарай.

Чанартай боловсрол, чадварлаг багш нар, орчин үеийн сургалтын орчин таныг мэргэжлийн өндөр түвшний эмч болоход хөтөлнө.

Та дараах линкээр орж цахимаар бүртгүүлнэ үү.

http://burtgel.ach.edu.mn/

 

Э-шуудан: elselt@ach.edu.mn     info@ach.edu.mn

 

Утас: 77119933, 70172358, 88885866, 99098711, 86083431, 98116956

 

Таны мөрөөдөл – Бидний ирээдүй

“Ач” Анагаах Ухааны Их Сургуульд тавтай морил!