Р.Оюун

"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн, худалдаа хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үзэсгэлэн, худалдаа энэ сарын 12-14-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 27-ныг "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" болгон тэмдэглэдэг. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд гэсэн 400 гаруй бизнес эрхлэгчид, 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд дэлгэж байна. Мөн энэ удаа ОХУ, Вьетнам, Япон, Энэтхэг, Англи, Итали улсын төлөөлөл  оролцож, төрөл бүрийн онцлогтой бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн тавьжээ. Мөн "ХААХҮЯ нээлттэй хаалганы өдөр" энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.  

Эх сурвалж www.zms.mn