Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасныг Зам тээврийн сайд энэ сарын 8-нд гардуулсан байна.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан Төмөрдэй Доржжанцан шагнуулсан байна.
Алтан гадас одонгоор
-Ж.Адъяажав - “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан
-Д.Лхаасүрэн - “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан
-Л.Нэргүй - “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан
-Б.Жаргалсайхан - “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дархан татах хэсгийн хөдлөх бүрэлдэхүүний засварчин
-Ү.Чулуун-Эрдэнэ - “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2-р ангийн радио холбооны инженер
-Н.Сэржмядаг - “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дэгдээхэй цэцэрлэгийн эрхлэгч
-Ц.Цэрэнганжид - “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2-р ангийн бригадын дарга
-Ш.Баяраа - “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төмөр замын их сургуулийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
-С,Мөнх-Алдар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга нарын тус тус шагнуулжээ.
Эх сурвалж: Зам тээврийн яам.