Цөлжилтөөс сэргийлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлж буй энэ үед Баянзүрх дүүргийн IGM Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд “Mother’s Forest (Эхийн ой)” төслийн хүрээнд Бурханы сүм Дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн ажилчин сайн дурынхны ASEZ WAO багийнхан 2026.05.31-ний Ням гарагт мод тарьж, нийслэлдээ ногоон өнгө төрх нэмлээ.

Оюутны ширээнээс гарч ажлын талбарт орж ирсэн эрч хүч дүүрэн 100 орчим ажилчин сайн дурынхан мод суулгах газраа ухаж, суулгацаа тарьж, шороогоор булаад услав. Ойролцоогоор 3 цаг үргэлжилсэн энэхүү үйл ажиллагаагаар нийт 263 мод тарилаа. Тарьсан моддын дунд хайлаас, хус, гүйлс зэрэг төрөл багтаж байгаа бөгөөд эдгээр нь нүүрстөрөгч шингээх, нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах, хотын дулааны арлын нөлөөг багасгах, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Улаанбаатар хотын захиргаа болон Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ мод тарихад шаардлагатай хэрэгслээр ханган дэмжлэг үзүүлжээ.

“Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн ASEZ WAO -ийн залуус ирж манай талбай дээр мод тарилаа. Хүмүүнлэгийн ийм ажил хийдэг залуусын хувьд ирээдүй хойч үедээ үнэтэй хувь нэмэр оруулж байгаад маш баяртай байна. Бидний хамтын ажиллагаа цаашдаа үргэлжилж, ярилцаж төлөвлөсөн ажлууд хэрэгжээд явна гэдэгт итгэлтэй байна” хэмээн IGM Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б. Сайнжаргал ярилаа.

ASEZ WAO-ийн төлөөлөгч “Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах зорилгын төлөө залуус нэгдэн, тус үйл ажиллагааг зохион байгууллаа. Цаашид ч иргэдтэй хамтран тогтвортой орчныг бүрдүүлэх үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно” хэмээн онцолсон бол ASEZ WAO-ийн гишүүн Б. Энхмаа, “Өнөөдөр ASEZ WAO-ийн залуус бид “Эхийн ой” төслийн хүрээнд  мод тарих энэ гайхалтай үйл ажиллагаанд оролцсондоо сэтгэл маш өндөр байна” хэмээн ярьсан юм.

“Mother’s Forest” төсөл нь ASEZ WAO-ийн дэлхий даяар хэрэгжүүлдэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааных нь нэг хэсэг юм. Гэр бүлийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө санаа тавьдаг эх хүний сэтгэлээр дэлхийн өнцөг булан бүрд нүүрстөрөгч шингээх чадвартай мод тарьж, экосистемд сөрөг нөлөөтэй ургамлыг устган, амьдралын өлгий болсон дэлхийн байгаль орчныг хамгаалах зорилготой юм. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тогтвортой орчныг бүрдүүлэхийн төлөө АНУ, БНСУ, Их Британи, Австрали, Чили, Энэтхэг зэрэг олон оронд уг төсөл идэвхтэй хэрэгжиж байна.

ASEZ WAO өмнө нь Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй зэрэг дүүргүүдэд “Green Earth” (хот, цэцэрлэгт хүрээлэн, ой цэвэрлэх) болон “No More GPGP” (хуванцар хэрэглээг бууруулах) төслүүдийн хүрээнд цэвэрлэгээний аян зохион байгуулж, хүрээлэн буй орчныг сайжруулах, байгаль хамгаалах ухамсрыг түгээхэд хувь нэмэр оруулж иржээ. Мөн өвлийн улиралд цас цэвэрлэх сайн дурын ажил зохион байгуулж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд тусалжээ. Байгаль хамгаалах, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан үйл ажиллагааныхаа үр дүнд ASEZ WAO нь Улаанбаатар хотын захирагч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нараас өргөмжлөл, талархлын бичиг хүртсэн байна.

ASEZ WAO (asezwao.org) нь дэлхийн өнцөг булан бүрт ажил эрхэлж буй Бурханы сүмийн ажилчин залуучуудаас бүрдсэн олон улсын сайн дурын байгууллага бөгөөд хүн төрөлхтөн болон дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө “Эх хүний сэтгэлээр” үйл ажиллагаа явуулдаг. ASEZ WAO гэдэг нь “Save the Earth from A to Z, We Are One Family” буюу “Бид нэг гэр бүл болж, дэлхийг эхнээс нь эцэс хүртэл аваръя” гэсэн утга агуулдаг.

Тус байгууллага “Campaigns for Earth” чиглэлээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хуванцар хэрэглээг бууруулах, хуурай газрын болон далайн экосистемийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг бол “Campaigns for Humanity” чиглэлээр нийгмийн халамжийг дэмжих, гамшгийн үеийн тусламж үзүүлэх, боловсролын салбарыг дэмжих, соёлын солилцоог хөгжүүлэх ажлыг дэлхий даяар өрнүүлдэг. Тогтвортой сайн дурын үйл ажиллагаа өрнүүлснийх нь үр дүнд АНУ-ын Ерөнхийлөгчийн Сайн дурын ажлын алтан шагнал, Перугийн Конгрессын даргын хүндэт өргөмжлөл, “Ногоон алим”, “Ногоон ертөнц” зэрэг 700 гаруй шагнал хүртжээ.

ASEZ WAO-ийн үндэс болсон Бурханы сүм нь дэлхийн 175 орны 7800 гаруй бүс нутагт байгуулагдсан олон улсын сүм юм. Дэлхий даяар 4 сая гаруй итгэгчид Библийн үнэнд үндэслэн Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэж, анхны сүмийн шинэ гэрээний үнэнийг даган сахидаг аж. Мөн “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Христийн сургаалыг хэрэгжүүлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, ядуурал ба өлсгөлөнг бууруулах, боловсролын салбарыг дэмжих, эрүүл мэндийг сахин хамгаалах, тогтвортой хот байгуулах, энх тайван, эв нэгдлийг цогцлоох зэрэг зургаан үндсэн чиглэлээр 47,000 гаруй нийгмийн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Энэ бүх зүтгэлийг нь үнэлэн дэлхийн олон улс орны төрийн байгууллага, олон улсын байгууллагуудаас нийт 5800 гаруй удаа шагнал, өргөмжлөл хүртээсэн байна.