- Хүүхдийн хөгжлийн зориулалттай 289 барилгын 90 нь хувьчлагджээ –

 

Д.БОЛОРМАА

 

Багачуудын тоглож наадах талбайг томчууд хэдэн га газраар нь булаан авсныг Залуучуудын хол­боонынхон эсэргүүцсээр хагас жил өнгөрөв. Энэ хугацаанд “Паркаа аваръя” хөдөлгөөн өр­нүүлж салбар, салбарын залуусыг эгнээндээ нэгт­гэж чадсан байна.

Тэдгээр залуус дуу хоолойгоо төр, засгийн удирд­лагуудад чадах чи­нээгээрээ хүргэж буй. Үүний нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан бүлэг байв.

Тэд өнгөрсөн сард Ерөн­хий сайд Н.Алтан­хуягт “Монгол Улсын хүүхэд, залуучууд зөв хүн болж төлөвших, мэдлэг боловсрол олж авахад тэдний сурч хүмүүжих, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин чухал ач холбогдолтой. “Үндэс­ний соёл амралтын хү­рээлэн” нь зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өн­гөрөөх орчин юм. Гэтэл хүрээлэнгийн нутаг дэвс­гэрийн газрыг хувь хүн, аж ахуйн нэг­жүүд янз бүрийн хэлбэ­рээр өмч­лөл, эзэмшилдээ авчээ. Үүнд төр, засгийн бодлого нэн чухал хэрэгтэй бай­на” хэмээн зургаан асуул­га тавьсан байна. Энэ асуулгын ха­риуг Ерөн­­хий сайд саяхан ил­гээжээ. Тэрээр “Пар­каа аваръя” хөдөл­гөөнийг дэм­­жиж байгаа­гаа илэр­хийлээд Засгийн газрын зүгээс хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчинг хэвээр үлдээх са­налтайгаа  бичсэн байна. Ту­хайлбал, “Засгийн газ­рын зүгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн нь хүүхэд, залуучууд чө­лөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын цог­цол­бор байх ёстой гэж үзэж байгаа. 2012-2016 оны үйл ажил­лагааны хөтөлбө­рийн Үйл­чил­гээ­ний бизнесийг дэмжих чиглэлээр хэрэг­жүүлэх бодлогын хүрээнд нийг­мийн хамгааллын бод­логод хүүхэд, залуу­чуу­дыг хөгжүүлэх, хүүх­дийн хөгжлийг хангах зо­риу­лалтаар барьсан ба­рилга бай­гууламж, бий бол­го­сон хөрөнгийг зо­риу­лал­тын дагуу хүүхдийн төв бай­гуул­лагын мэдэлд шил­жүүлнэ. Мөн өмч­лүүлэх асуудлыг хүрээнд шийд­вэрлэж, менеж­мен­тийг нь хүүхэд, залуу­чуудын эрэлт хэрэг­цээнд нийцэхүйц төв­шинд хүр­гэх зорил­готой байгаа”  гэжээ. Харин  хүүхэд, залуу­чуудын хөгж­лийн зо­риулт­тай 298 барилга байдгаас 90 барилгыг нь хувь­чилсан. Нийслэлийн өм­чид бүрт­гэлтэй хүүх­дийн хөгжил, хамгааллыг хан­гах 43 барилга байд­гаас 25-ыг нь хувчилсан гэсэн байна. Түүнээс гад­на С.Бямбацогт гишүү­ний “Үндэсний соёл ам­ралтын хүрээлэнд “Мон-Уран” компани 1.1 га, “Шангрила” зочид буу­дал гурван га, Сөүл ресторан 0.9 га, “Бодь” групь 20 га газарт нь бизнес төв, зо­чид буудал барихаар тө­лөвлөж байгааг та мэдсэн үү” гэсэн асуултад Ерөн­хий сайд “Зочид буудал барих гэж байгаа албан ёсны мэдээлэл алга” гэж хариулсан байна. Гэвч  хүүхэд багачуудын тоглох орчныг хэвээр үлдээнэ гэдгээ хатуу сануулжээ. Түүний баримтлах бод­лого  “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д газар өмчилж “хаан” суу­сан компанийн захир­луудад хүнд тусч байгаа гэж “Паркаа аваръя” хө­дөлгөөнийхөн үзжээ. Ерөн­­хий сайд гар­гасан шийдвэрээсээ ух­рах­гүй  бол удахгүй хүүх­дийн парк дахь тоглоомын тал­бай хэвээр үлдэх бо­лолтой.