Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн Ордон, “Эм Си Пи” ХХК хамтран “Хүүхдийн Ертөнц-2026” фестивалийг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Фестиваль нь 2026.06.01-ний өдөр П.Гэндэнгийн гудамж буюу Монголын Хүүхдийн Ордны уулзвараас Шангри-Ла уулзвар хүртэлх 500 метр автомашингүй гудамжинд 10:00–22:00 цагийн хооронд болно.
Фестивалийн давуу талууд:
• Автомашингүй, аюулгүй гудамж
• Хотын төвийн хамгийн их хүний урсгалтай байршил
• Бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, шууд борлуулалт хийх өндөр боломж
• Хамгийн олон хүүхдийн оролцоот баялаг урлагийн тоглолт, хөтөлбөрүүд
• Баяр ёслолын байдалтай бүтэн тохижилт
• Хүүхдийн оролцоог дэмжсэн олон төрлийн хөтөлбөр арга хэмжээ, тэмцээн уралдаанууд
Холбогдох дугаар: 11-333-666, 8908-9999
И-мэйл: sales@mcp.mn