П.ЛХАГВА
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 24 дүгээр тогтоолоор их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан "Давлагаа" оюутны богино өгүүллэгийн наадмыг энэ удаа Д.Нацагдоржийн нэрэмжит болгон энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус наадамд МУИС, СУИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, Идэр их сургууль зэрэг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн 40 гаруй оюутан бүтээлээ ирүүлсэн юм. Ийнхүү наадмын тэргүүн байрыг МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн IV түвшний оюутан А.Жадамба “Огтлолцол” өгүүллэгээрээ хүртсэн бол МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Золбоо “Өнгө”, МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Амина “Амарын гудамж”, МУИС-ийн Социологи хөтөлбөрийн IV түвшний оюутан Н.Наранбаатар “Агуйн хүмүүс”, СУИС-ийн оюутан Намуухан “Хүлээсэн хот” өгүүллэгээрээ тус тус шагналт байр эзэлжээ.
Эх сурвалж: zms.mn