Б.Нандин
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах болсон "Улаанбаатар марафон-2026" амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жил Үндэсний иргэний агаарын МИАТ компанийн түүхт 70 жилийн ой тохиож байгаа. Тиймээс ч тэгш ойдоо зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд МИАТ ТӨХК “Улаанбаатар марафон-2026” гүйлтийн арга хэмжээг дэмжигч байгууллагаар оролцсоноос гадна хамт олноороо өргөн бүрэлдэхүүнтэй гүйж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилахад хамт олноороо манлайлжээ. Тодруулбал, МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн гэр бүл болон 200 ажилтныхаа хамт нийт 1240 миль зайд гүйсэн нь Улаанбаатараас Сөүл хот руу нисэх агаарын зайтай дүйцэх зай болжээ. Тухайлбал, “Бүтэн марафон” буюу 42.195 км, “Хагас марафон” 21.095 км болон 10 км, Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт, 1.5 км-ийн гэр бүлийн гүйлтийн ангилалд тус тус амжилттай оролцжээ. Жил бүр хүрээгээ тэлж буй Улаанбаатар марафонд энэ жил нийт 46 мянган оролцогч гүйсэн нь өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээнд болж, жилээс жилд өргөжиж байгааг харуулж байна гэж зохион байгуулагчид ярьж байна.