Р.Оюун
Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсад тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн үр дүнг хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр SIPA хөтөлбөрийн үр дүнг урт хугацаанд тогтвортой хадгалж, цаашид үргэлжүүлэхэд инстиуцийн чадавхыг бэхжүүлэх, үндэсний манлайлал, оролцоог хангах, салбар болон оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих. Мөн тус хөтөлбөрийн боловсруулсан арга хэрэгсэл, аргачлал, зөвлөмжүүдийг Монгол Улсын цаашдын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын тогтолцоонд үр дүнтэй нэгтгэх нь чухал гэдэг дээр оролцогчид санал нэгдлээ.
Азийн тогтвортой дэд бүтцийн хөтөлбөр нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, бага ялгаруулалттай дэд бүтцийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалтын орчныг бэхжүүлэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад SIPA хөтөлбөр нь тогтвортой дэд бүтцийн засаглалыг сайжруулах, уур амьсгалын зорилттой уялдсан төлөвлөлтийг бэхжүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилтийн бодлогын чиглэлүүдийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж байна. Энэ хөтөлбөрийг ХБНГУ-ын Засгийн газар хамтран санхүүжүүлдэг байна.
Эх сурвалж www.zms.mn