Төгсөлтийн баяр, хонхны баярын улирал эхэлж буйтай холбоотойгоор үндэсний хэв маяг, орчин үеийн шийдлийг хослуулсан Үзэмж Монгол Брэнд хэрэглэгчдэдээ зориулан хонхны баяр болон одонгийн дээлний өргөн сонголтыг танилцуулж байна. “Үзэмж Монгол” брэндэд зочилсноор үйлчлүүлэгчид мэргэжлийн дизайнерын зөвлөгөө авч, өөрийн биеийн онцлог, царай төрхөнд тохирсон дээлийг олон загвар дундаас сонгон авах боломжтой.

Тус брэнд нь үндэсний хувцасны уламжлалт хэв маягийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан загваруудаараа хэрэглэгчдийн танил болсон юм. Мөн зөвхөн нэг өдрийн гоёл бус, олон жил үнэ цэнээ хадгалах чанартай, утга агуулгатай өмсгөлийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаа онцолж байна. Хонхны баяр, одонгийн баярын өдөрт зориулсан дэгжин, өнгө загварын өргөн сонголттой дээлнүүд худалдаалагдаж байгаа бөгөөд Pocket, Sono үйлчилгээ ашиглан зээлээр авах, хуваан төлөх уян хатан нөхцөл бүрджээ.

Утас: 91914676

Хаяг: Баруун 4 зам Гранд плаза 6 давхар 602 тоот Facebook: Үзэмж Монгол Брэнд Uzemj brand