Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртож буйтай холбогдуулан гар хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Тосонгоо” брэнд бяцхан үрсэд зориулсан тусгай бэлгийн багцаа танилцууллаа. Байгалийн гаралтай орцтой, өнгөлөг хөөрхөн шийдэлтэй тус багц нь хүүхдүүдэд баярын уур амьсгал мэдрүүлэхээс гадна хөгжилтэй, сонирхолтой байдлаараа онцлог болжээ. Бэлгийн багцад хүүхдүүдийн ваннын бөмбөлөг, ванны давс, усанд орох хөгжилтэй бүтээгдэхүүнүүд багтсан байна. Мөн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх өнгөөр будаж тоглох Labubu дагалдах аж. Үүнээс гадна амттан орсон нь бяцхан хэрэглэгчдийн сонирхлыг татаж буй гэнэ. “Тосонгоо” брэнд нь байгалийн гаралтай гар хийцийн саван, лаа, ваннын бөмбөлөг, ванны давс болон гоёлын декорыг захиалгаар урлан хийдгээрээ хэрэглэгчдийн дунд танигдаж байгаа юм. Хүүхдийн баярт зориулсан энэхүү багц нь өхөөрдөм савлагаа, гар хийцийн онцлог шийдлээрээ бэлгийн шинэ сонголт болж байгааг үйлчлүүлэгчид онцолж байна.
Тосонгоо брэнд
89287742 дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байна.