Барилга, уул уурхай, зам, дэд бүтцийн салбарт ашиглагддаг LOVOL брэндийн дугуйт экскаваторуудыг сарын 0.5 хувийн хүүтэй, 12 хүртэлх сарын хугацаатай зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжийг “Эйч Эл Кэй Эм Эн” ХХК хэрэглэгчдэд санал болгож байна. Тус саналд урьдчилгаа төлбөр 20 хувь байх бөгөөд хэрэглэгчид өөрийн хэрэгцээ, ажлын бүтээмжид тохируулан дараах загваруудаас сонголтоо хийх боломжтой аж.

Үүнд:

• FW160F – 0.6 м3 шанагатай • FW180F – 0.7 м3 шанагатай

• FW215F – 0.9 м3 шанагатай LOVOL брэндийн эдгээр экскаваторууд нь Cummins болон Weichai хөдөлгүүрийн хослолтойгоороо онцлог бөгөөд түлшний хэмнэлт сайтай, ашиглалтын зардал багатай гэдгийг компанийн зүгээс мэдээллээ. Мөн Монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд туршигдсан бат бөх хийцтэйгээс гадна сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний цогц шийдлийг хэрэглэгчдэд санал болгож буй нь давуу тал болж байна. “Эйч Эл Кэй Эм Эн” ХХК нь БНХАУ-ын WEICHAI брэндийн хүнд машин механизм, сэлбэг хэрэгсэл, генераторын албан ёсны дистрибьютерээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг юм.

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг: 7773-7700 80505050, 80606060, 80707070, 88114901 🌐 [www.hlk.mn]