Б.ЖАВХЛАН
Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Дагналтай-Ам” гэдэг газар ойн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах есдүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 24 алба хаагч, гурван автомашин, тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хорих 417 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн, нийт 40 хүн, таван автомашинтайгаар ойн гал түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар тавдугаар сарын 17-ны өдрийн 08:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраажээ.
Хэнтий аймаг, Батширээт сумын "Улаан хөндийн цагаан гунатай" гэдэг газар ойн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан байна. Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн нийт 32 хүн, хоёр автомашин, 13 морьтойгоор ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар тавдугаар сарын 17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 1500 га орчим талбай өртөж шатжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Эмээлт хөтөл" гэдэг газар ойн гал түймэр гарсан тухай дуудлага тавдугаар сарын 17-ны өдрийн 16:34 цагт хүлээн авчээ. Улмаар тус сум дахь Онцгой байдлын хэлтэс, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Мөн өдрийн 18:10 цагт цурамд оруулж, 18:47 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 35 мкв орчим талбай өртжээ