Эр бяр, эв дүй, ур ухаан нь тэнцүүхэн төрсөн эрдэм чадалт бөхчүүдийг “Зууны мэдээ” сонин “Бөхийн мэдээ” буландаа 14 хоног тутам онцолж, төрж өссөн төрөлх нутгаас төрийн наадмын торгон дэвжээнд түмэн олноо цэнгүүлсэн уран барилдаан хийгээд баялаг амьдралынх нь түүхээс уншигчдадаа хүргэдэг билээ. Харин энэ удаагийн “Бөхийн мэдээ” тусгай тусгаартаа Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, Улсын заан С.Сүхбат, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа нэг дор хүргэж байна.

Түүнчлэн өмнө нь хэвлэгдэж байсан шилмэл ярилгынхаа дээжээс түүвэрлэн, үндэсний бөхийн онц сонирхолтой баримт, бөхийн дүйз зэргийг багтаасан болно.

Та маргаашийн тусгай дугаарыг 39 дэх удаагийн “Номын баяр”-аар “Зууны мэдээ” сонины асраас аваарай. Мөн zuuniimedee.mn сайтаас цахим хэлбэрээр захиалан унших боломжтой.