Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 (гурван) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 

Сонгон шалгаруулалт нь:


1) Материалын бүрдэл шалгах 
2) Нийтлэг шаардлага хангасан байдлыг үнэлэх 
3) Тусгай шаардлагыг үнэлэх
4) Тестийн шалгалт гэсэн 4 үе шаттай явагдана.
1. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид хууль тогтоомжоор тавигддаг нийтлэг шаардлага
2. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага
3. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон холбогдох бусад мэдээлэлтэй www.icn.mn холбоосоор орж танилцана уу.


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР, ХУГАЦАА:


Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 1 “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК төв байр  301 тоот өрөөнд хүлээн авна.
Нэмэлт мэдээллийг 88887178 дугаарын утаснаас авна уу.


“МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХХК-ИЙН 
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО