Б.ЖАВХЛАН

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнххуяг "Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас "Туулын хурдны зам", Нэг болон Хоёрдугаар тойрог зам зэрэг төслүүдийн сонгон шалгаруулалтын явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар Т.Даваадалай нь эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид 5.6 тэрбум, эхнэрийнхээ найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжид 709 сая, эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Иймээс иргэн Д-г эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ.