Монгол Улсад анх 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх цэргийн дээд цолыг олгож эхэлсэн түүхтэй.

1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын бага хурлын тогтоолоор онцгой гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно гэж тогтоож анх  Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цол олгож, Монгол Улс 11 генерал цолтонтой болсон түүхтэй.

Анхны дэслэгч генералын нэг Ж.Лхагвасүрэн жанжны талаар түүхийн ухааны доктор Ж.Болдбаатарын бичсэнийг хүргэж байна.  

Шинэ Монгол Улсын түүхэнд "жанжин"-аар овоглосон цэргийн зүтгэлтэн хуруу дарам цөөн. Жанжин Сүхбаатар, өрлөг жанжин Чойбалсан, Дэмид жанжин гээд…

Харин энд Залуу жанжин, хожим Лхагвасүрэн жанжин хэмээн олонд алдаршиж, хайрлагдан хүндлэгдсэн манай төр, цэргийн нэрт зүтгэлтний тухай өгүүлэхийг урьдал болгон бийр бэхийг нийлүүлж байна.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.4.28 № 80 (7722) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn