П.АМГАЛАН

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гурав дахь удаагийн хурал өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1.Гүйцэтгэх захирлын Ажлын албаны бүтэц, орон тоо, төсөв, ажлын төлөвлөгөөг батлав. 2.Дүрмийн хороог байгуулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг судлан шинжилж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн саналыг тусган боловсруулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг даалгав. 3.Редакцын зөвлөлийг Удирдах зөвлөлийн дарга, Үндэсний төвүүдийн тэргүүнүүд, Гүйцэтгэх захирлыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Тус зөвлөлийн дэргэдэх Хэвлэлийн редакцын эрхлэгчээр зохиолч Б.Сарантуяаг томилж, ажлын төлөвлөгөө гарган хэлэлцүүлэхийг даалгалаа. 4."Утга зохиол, урлаг" сониныг Удирдах зөвлөлийн даргад, "Цог" болон "Яргуй" сэтгүүлийг Гүйцэтгэх захиралд тус тус хариуцуулж, сонины дутуу дугааруудыг нөхөн гаргаж, хэвлэх зардалтай холбоотой өмнөх төлбөрүүдийг барагдуулахыг даалгав. Мөн "Утга зохиол, урлаг" сониныг сар тутам, "Цог" болон "Яргуй" сэтгүүлүүдийг жилд нэг удаа гаргахаар тус тус тогтлоо. 5."Утгын чимэг" болон "Алтан өд" наадмууд, хүүхдийн зохиолын улсын уралдааныг 5, 6 дугаар саруудад зохион байгуулахаар тогтож, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хамрах хүрээ болон хураамжийн хэмжээг баталлаа. 6.Гишүүдийн татвар төлөлтийг эрчимжүүлж, шинэчилсэн бүртгэл хийх асуудлыг судалж, тодорхой санал Удирдах зөвлөлд танилцуулахыг Гүйцэтгэх захирал, Үндэсний төвүүдийн тэргүүнүүдэд тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж:www.zms.mn