“Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 82 жил"-ийн ойг угтан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералуудтай байгууллагын түүхэн замнал, эрх зүйн орчин, бусад орны туршлагын талаар санал солилцож, алба хаагчдын урам зориг, итгэл үнэмшлийг сэргээх зөвлөх уулзалт зохион байгуулж байна. 

Энэ ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албанаасдөрөвдүгээр сарын 22-нд хошууч генерал Ч.Амарболдыг урьж, өөрийн ажил амьдралын түүх, туршлагыг алба хаагчидтай хуваалцаж, тэдний цаашид ажилдаа тууштай, үнэнч, шударга ажиллахыг захиж, амжилт хүссэн дурсамж уулзалтыг зохион байгууллаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Эх сурвалж: zms.mn