Багшийн чадамжийн хүрээг боловсруулах үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо
НҮБ 2022 онд “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж, 2030 он хүртэл дэлхий дахинд боловсрол хэрхэн өөрчлөгдөхийг хэлэлцэж байсан удаатай. Энэ үеэр НҮБ-аас боловсролыг хувирган өөрчлөх үзэл санааг дэвшүүлсэн бөгөөд үүний хүрээнд багшийн мэргэжлийн хөгжлийн асуудлыг онцгойлж, дэлхийн улс орнууд өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн билээ.
Монгол Улс мөн бусад улс орны адил багш мэргэжлийг хувирган өөрчлөх, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай хэмээн үзсэн юм. Энэ хүрээнд шинээр баталсан Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Багшийн гурван тулгуурт бодлого гэхчлэн үе шаттай арга хэмжээг УИХ, Засгийн газраас авч, бодлого хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.4.24 № 78 (7720) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn