Ц.БАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан энэ сарын 21-нд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Стивен Дауст Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Канад Улс хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн тухай, хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцлоо.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгасны дагуу 2021-2030 онд “Хүн төвт” эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Засгийн газраас шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагуудын хууль тогтоомжийн шинэчлэл, хараат бус бие даасан байдалд анхаарч байгааг онцоллоо.
Канад Улсын Холбооны Шүүхийн хэрэг эрхлэг газраас Монгол Улсын шүүхийн байгууллагуудтай хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төслийг 2025-2030 оны хооронд хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд шүүхийн хараат бус, шударга, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, илүү иргэн төвтэй шүүхийг бий болгох, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулна. Уг төслийн хүрээнд санал болгож буй институц хоорондын зөвлөлдөх, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэллээ.
Эх сурвалж: zms.mn