П.АМГАЛАН

Улаанбаатар дахь Русский домд Орос, Монголын олон арван жилийн холбоог хүний хувь тавилан, дурсамж, талархлын сэтгэлээр холбосон бодит түүхээс сэдэвлэсэн «Хүүхэд насанд хүргэх галт тэрэг» баримтат киноны үзвэрийг дөрөвдүгээр сарын 29-нд 17:00 цагаас РЦНК-д  үзэгчдэд хүргэх гэж байна.   Киноны үйл явдал 18-р сургуулийн 1998 оны төгсөгчдийн түүхийг өгүүлнэ. Тэд 30 жилийн дараа 1991 онд Зөвлөлт-Монголын хамтын ажиллагаа задран өөрчлөгдсөний дараа Монголыг орхин явсан анхны орос багшаа эрэн олохоор шийддэг. Ийнхүү тэд Оросыг зорьж, энгийн хэрнээ хамгийн үнэ цэнтэй “Баярлалаа” гэсэн үгийг хэлэхээр, мөн хайртай багшаа Монголд дахин урин авчрахаар замд гарна.  Энэ бол зүгээр нэг кино биш. Энэ бол дурсамж, талархлын тухай, он жил улиран одсон ч хүний сэтгэлд үнэ цэнтэй хэвээр үлддэг хүмүүсийн тухай, өнгөрсөн ба өнөө үеийг холбосон гүүр болсон нэгэн уулзалтын тухай өгүүлэх бүтээл юм. Уг киног Орос, Монголын хамтарсан баг бүтээсэн бөгөөд багшийгаа олж уулзах чин сэтгэл өвөрлөсөн уг киноны гол баатруудын олон жил хүлээсэн уулзалтыг баримтат хэлбэрээр өгүүлжээ.  Төсөл нь Ерөнхийлөгчийн тэтгэлэгт сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн бөгөөд ерөнхий продюсероор хамба лам Евгений Старцев ажилласан байна. Хүний хувь тавилан, сэтгэлийн нандин холбоо, чин сэтгэлийн үнэн мэдрэмжийг үнэлдэг хүн бүрийг урьж байна.

🎬 Документальный фильм «Поезд в детство» - приглашаем на показ

29 апреля в Русском доме в Улан-Баторе состоится показ документального фильма, основанного на реальной истории, которая связывает Россию и Монголию через десятилетия.

В центре сюжета - история учеников школы №18 1998 года выпуска. Спустя 30 лет они решают найти свою первую русскую учительницу, которая уехала из Монголии после распада советско-монгольского сотрудничества в 1991 году.

Они отправляются в Россию - чтобы сказать простое, но важное «спасибо» и пригласить её снова в Монголию.

Это не просто фильм - это:

- про память и благодарность

- про людей, которые остаются важными спустя годы

- про встречу, ставшую мостом между прошлым и настоящим

🎥 Картина создана российско-монгольской командой и документирует искренний поиск и долгожданную встречу героев.

📌 Проект реализован при поддержке Фонда президентских грантов

📌 Генеральный продюсер - протоиерей Евгений Старцев

Приглашаем всех, кто ценит живые истории, человеческие связи и настоящие эмоции.

📍 Когда: 29 апреля, 17:00

📍 Где: РЦНК, Улан-Батор

Эх сурвалж:www.zms.mn