П.АМГАЛАН
Хятадын сансар судлалын өдрийг тохиолдуулан “Хятадын сансар судлал – сар судлалын VR үзэсгэлэн” -гийн нээлт дөрөвдүгээр сарын 24-нд 14:30 цагаас EDU PARK 1-р давхарт болно.
Огторгуйн нууцыг сонирхогч хүн бүр сансар судлалын гайхамшгийг ойроос харж, саран дээр буух аяллыг VR технологиор бодитоор мэдрэх боломжтой. Үзэсгэлэнгийн онцлох хэсгүүд, VR-р саран дээр буух туршилт зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдтэй аж. VR нүдний шил зүүмэгц та шууд саран дээр газардаж, сарны гадаргуу дээр алхаж, дэлхийг “сарны мандал”-аас мандахыг харж, бага таталцлын орчинд үсрэн алхах мэдрэмжийг бодитоор мэдрэх боломжтой. Чанъэ буух төхөөрөмжийг хамгийн ойроос мэдрэх, сар судлалын буух төхөөрөмж болон Юйту роботыг 1:1 харьцаатай өндөр нарийвчлалтайгаар бүтээсэн. Та ойртож, тойрон харж, бүр дулаан хамгаалалтын давхаргын ул мөрийг ч харах боломжтой байна. Түүнчлэн ирээдүйн сарны баазын төсөөлөлтэй танилцах, 2030-аад оны Хятадын сарны судалгааны станц ямар байх вэ, VR аяллаар нарны эрчим хүчний систем, газар доорх амьдрах байгууламж, сарны хөрсөөр 3D-р хэвлэсэн барилга байгууламжийг үзэх юм.
Хятадын сансар судлалын хөгжлийн онцлох үе шат
1970.04.24 – Хятадын анхны хиймэл дагуул Дунфанхун-1 амжилттай хөөрч, Хятадын сансар судлалын эрин эхэлсэн
2003 он – Шэньжоу-5 хөлөг амжилттай хөөрч, Хятадын анхны сансрын нисэгч сансарт ниссэн
2007 оноос хойш – Чанъэ сар судлалын хөтөлбөр хэрэгжиж, сар тойрох, буух, судлах үе шатуудад хүрсэн
2013 он – Юйту сарны робот Чанъэ-3-тай хамт саран дээр амжилттай газардсан
2022 он – Тяньгун сансрын станц бүрэн байгуулагдаж, урт хугацаанд сансарт үлдэн судлагаа хийж эхэлсэнээр, Хятадын сансар судлал шинэ шатанд орсон.
Олон жилийн турш Хятад улс сансар огторгуйн судалгааг тогтвортой хөгжүүлж, сансрыг энхийн зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ирсэн.
Хугацаа: 2026 оны 4-р сарын 24–27 (14:30 нээлт)
Байршил: EDU PARK 1-р давхар
Үргэлжлэх үзэсгэлэн
Хугацаа: 2026 оны 4-р сарын 30 – 6-р сарын 30
Байршил: Улаанбаатар дахь Хятадын соёлын төв
踏上月球,遨游星河! 《中国航天深空探月》VR展即将亮相乌兰巴托
值4月24日中国航天日到来之际,《中国航天深空探月》VR展正式登陆蒙古国乌兰巴托,诚邀热爱探索宇宙奥秘的广大朋友们近距离感受航天魅力,沉浸式体验登月探索之旅。
中国航天发展关键历程(时间线)
1970年4月24日,中国第一颗人造地球卫星东方红一号成功发射,开启中国航天时代;
2003年,神舟五号载人飞船成功升空,中国宇航员首次乘坐中国航天器实现载人航天飞行;
2007年起,嫦娥系列探月探测器陆续发射,逐步实现月球环绕、着陆、巡视探测;
2013年,玉兔号月球车随嫦娥三号登陆月球,完成月面巡视探测;
2022年,中国天宫空间站全面建成,迈入空间长期驻留探索新阶段;
多年来,中国航天稳步推进深空探测,始终坚持和平利用太空,积极开展国际航天交流。
展览亮点抢先看:
【VR沉浸式登月】
戴上VR眼镜,一秒穿越至月球表面。
踩出人类在数字月球上的第一个脚印,回望地球从“月平线”升起,感受低重力下的跳跃前行——每一帧,都是真实探月数据还原。
【嫦娥着陆器零距离接触】
1:1 高精度复刻中国探月工程着陆器与玉兔号月球车。
走近、触摸、环顾——你甚至能看到隔热层上的烧蚀痕迹。
【月球基地未来构想】
2030年代的中国月球科研站长什么样?
VR漫游告诉你:太阳能阵列、地下居住舱、月壤3D打印建筑——这不是科幻,是正在发生的未来。
展览详情
首展
时间:2026年4月24日—27日(14:30开幕)
地点:乌兰巴托EDU PARK一层
续展
时间:2026年4月30日—6月30日
地点:乌兰巴托中国文化中心
欢迎航天爱好者、青少年、亲子家庭前来参观,共赴太空之约!
Эх сурвалж:www.zms