Ц.МЯГМАРБАЯР
“Бизнес хөгжил” буланд аялал жуулчлалын мэдээлэл, технологийн компани болох “Хорекасофт” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Гантулгыг урьж ярилцав.
-Аялал жуулчлалын салбарт ажилчдын Нийгмийн даатгал болон татвар, цахилгааны өндөр төлбөр зэрэг бусад олон санхүүгийн дарамт их байдгаас хөгжихгүй байна гэдэг?
-Аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олон төрлийн татвар, хураамж дарамт болж байдаг. Тухайлбал, үл хөдлөхийн татвар, тохирлын гэрчилгээний хураамж, цахилгааны зардал, газрын түрээс, барилгын зардал гэх мэт 20 гаруй төрлийн татвар авч байна. Цар тахлын дараа цахилгааны төлбөр дээр хөнгөлөлт үзүүлнэ гэсэн ч суурь үнэ нэмэгдсэн нь нөлөөлөөгүй. Хамгийн их хүн ажиллуулдаг салбар бол аялал жуулчлал. Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлд хөрөнгө оруулалтынх нь дийлэнх зарцуулагддаг. Үүнээс болж олон газар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс зугтдаг гэж болно. Энэ мэт олон татвар төлөхийн зэрэгцээ дээр нь нийслэлийн хоёр хувийн албан татвар нэмэгддэг. Нийслэлээс зургаан төрлийн үйлчилгээ, дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээс татвар авдаг. Нэг хувь байсан татвар одоо хоёр хувь болж өссөн. Тэгвэл энэ хоёр хувийн татвар хаашаа орж байгаа нь ил тод биш байдаг. Салбарын боловсон хүчин, хүний нөөцийн асуудал хүндрэлтэй байна. Их, дээд сургууль төгсөж байгаа төгсөгчид цахимаар буудал захиалж мэддэггүй хүүхдүүд ирдэг. Тэгвэл нийслэл аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээс авч буй хоёр хувийн татварын мөнгийг эргүүлээд салбарын хөгжилд, боловсон хүчнийг бэлтгэхэд зарцуулах ёстой.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.4.21 № 75 (7817) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn