П.АМГАЛАН
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 1800-0119 тусгай дугаарын "Эмчийн үзлэгийн цаг товлол" дуудлагын утсаар Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Дүүргийн эрүүл мэндийн төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн эмчийн үзлэгийн цагийг иргэдэд олгож үйлчилж байна. Тодруулбал, 1800-0119 дуудлагын утас 2026 оны 04.13- 04.19-ны өдрүүдэд нийт 22990 дуудлагад бүрэн үйлчилгээ үзүүлсэн байна. Үйлчилсэн нийт дуудлагын 13500 (58.7%) эмчийн үзлэгийн цаг товлолын дуудлага, 9490(41.3%)- зөвлөгөө, мэдээ мэдээлэл эзэлжээ.
Эмчийн үзлэгийн цаг товлосон нийт 13500 дуудлагыг эрүүл мэндийн байгууллагаар:
• Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг – 4911(36.4%)
• Дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг -5245(38.9%),
• Аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ – 3344 (24.8%) байна.
Эх сурвалж:www.zms.mn