К.АНУ
Улаанбаатар дахь Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбарт орос хэлэнд хайртай, бичгийн чадвараа сайжруулахыг зорьдог хүн бүхнийг нэгтгэсэн олон улсын боловсролын арга хэмжээ болох “Тотальный диктант” өнгөрч буй долоо хоногт зохион байгуулагдсан байна.
Энэ жил тус арга хэмжээнд 158 хүн оролцжээ. Үүнд салбарын ажилтнууд, сурагчид болон оюутнууд хамрагдсан юм. Янз бүрийн насны, өөр өөр чиглэлээр суралцаж буй оролцогчид нэг дор цугларч, мэдлэгээ сорин, боловсролын томоохон үйл явдлын уур амьсгалыг мэдэрч, орос хэл дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг нэгтгэдгийг дахин баталлаа гэж Русский Дом-оос мэдээлжээ.
“Тотальный диктант” нь зөвхөн зөв бичих дүрэм, цэг таслалыг шалгах ажил биш, харин бичиг үсгийн соёл, зөв яриа, үг хэлэнд хүндэтгэлтэй хандахыг уриалсан жинхэнэ баяр аж.

Эх сурвалж: zms.mn