Аялал жуулчлалын менежментийг айл бүр хэрэгжүүлэх боломжтой

Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Энэ онд манай улс 1.0 сая жуулчин хүлээн авах амбицтай. Манай улсын аялал жуулчлалын ялгарах үнэ цэн нь нүүдлийн соёл иргэншил, түүх, байгалийн өвөрмөц тогтоц, тусгай зориулалтын аялал жуулчлал. Энэ үнэ цэнийг орон нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалаар бий болгох тухай ярьсаар ирсэн ч эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хомс байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
А.С.Гатапов: Чингис хаан гэж хүн байгаагүй бол дэлхийн түүх хаашаа чиглэх байсныг мэдэхгүй
“Хэрэв зээ би Монголын болон Чингис хааныхаа түүхийг худлаа болон буруу бичвэл тэнгэр намайг гэсгээг” хэмээн хэлсэн ОХУ-ын Буриадын нэрт зохиолч А.С.Гатаповын хэлсэн үг нь түүний уран бүтээлдээ хэрхэн хандаж, ямар хариуцлага үүрч байдгийн тод илрэл юм. Тэгвэл өчигдөр А.С.Гатапов зохиолчийн “Эгэл хөвүүн Тэмүжин” номын нээлт “Чингис хаан үндэсний музей”-д боллоо. Уг бүтээлийг МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва монгол хэлээ яруу тансаг үг хэллэгээр орчуулж, уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно

Эрүүл мэндийн ажилтан, эмч нарын цалинг нэмснээр хоёр шатлалаас боддог болсон байна. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдлийг бодит болгох үүргийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өгсөн. Нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар таван арга замаар энэ эх үүсвэрийг бүрдүүлэх тооцоо хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Улмаар бодлогыг хэрэгжүүлснээр ирэх сарын 1-ээс эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын цалинг нэг болгох боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын байр суурийг хүргэе.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.