Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн ХүрэлсүхэдБүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугааОнц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд АйбекМолдогазиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдааорж байгаад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтынажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн агуулгаарбаяжиж байгааг тэмдэглэв.
Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриахэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ардтүмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаагтэмдэглэлээ. Мөн Монгол, Киргизийн “Иж бүрэнтүншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхөргөн боломж байгааг хэллээ.
Элчин сайд Айбек Молдогазиев Элчин сайдаартомилогдсон нь нэр төрийн хэрэг гээд, “Иж бүрэнтүншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай хамтынажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэйажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны04 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосонтүүхтэй.
Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 ондманай улсад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд тусулсад төрийн айлчлал хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр улсынтөрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааг шатахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.
Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болжбайлаа гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлмэдээллийн албанаас мэдээлэв.
Эх сурвалж: zms.mn