П.АМГАЛАН
“Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тодруулбал, “Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас үзэгчдийн хүртээл болгох юм. “Сэтгэлийн уяа” уран сайхны киног Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.
Эх сурвалж:www.zms.mn